Мэдээллийн нууцлал.

Чанадаас халих бясалгалын төв НҮТББ нь манай вэб хуудас, www.byasalgal.org ("Вэбсайт")-д холбогдсон болон таны Чанадаас Халих Бясалгал ("ЧХБ")-ыг сонирхсон талаарх хувийн мэдээллийн нууцлалыг чандлан хамгаалах болно. Энэхүү мэдээллийг чанд нууцлах бодлого ("Мэдээллийн нууцлал") болон үүнтэй холбоотой бусад баримт бичгийн дагуу ЧХБ, Вэбсайттай холбогдож өгсөн таны хувийн мэдээллийг зөвхөн бид ашиглах болно.

1. ТАНЫ ИРҮҮЛЖ БОЛОХ МЭДЭЭЛЭЛ

Бид таны өгч болох доорх мэдээллийг хүлээн авах болно:

Та асуулга бөглөх юм уу лекц, арга хэмжээнд бүртгүүлэхдээ нэр, и-мэйл хаяг, утас зэргээ бидэнд илгээх юм.

Вэбсайт ашигласан, тодорхой технологиудаар манай мэдээлэлтэй танилцсан тул таныг хувь хүн гэж үзэх буюу онлайн болон офлайн үед тантай холбогдохдоо таныг хувь хүн гэж үзэх болно.

Таних технологиудын цуглуулдаг мэдээллийн талаар 4-р хэсэгт дэлгэрэнгүй тайлбарлалаа.

2. НАЙДВАРТАЙ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Хувийн мэдээллийг найдвартай, чандлан нууцлах нь бидэнд маш чухал. Бид бидэнд илгээсэн хувийн мэдээллийг илгээж байх болон хүлээн авсаны дараах аль ч үед мөрддөг ерөнхий стандартыг баримтлан ажилладаг. Таны хувийн мэдээллийг бид хэзээ ч гуравдагч этгээдэд дамжуулахгүй болно.

3. ШИНЭ МЭДЭЭЛЭЛ, БУСАД ЭЛЕКТРОН ХАРИЛЦАА

Та имэйлээр шинэ мэдээ мэдээлэл, сурталчилгаа зэргийг илгээнэ үү хэмээн бүртгүүлсэн тохиолдолд танд хүссэн мэдээллийг тань илгээхдээ таны өгсөн хаяг, мэдээллийг ашиглах болно.

Та имэйлээр шинэ мэдээ мэдээлэл, сурталчилгаа зэргийг хүссэн бүртгэлээ цуцлах хэсгийг дарах юм уу байгууллагын имэйл хаягаар цуцлах хүсэлт ирүүлсэн тохиолдолд таныг имэйл жагсаалтаасаа хасах болно.

Вэб хуудасны мэдээлэл авах бүртгэлд бүртгүүлэхдээ утасны дугаараа өгсөн бол танд танилцуулга болох өдөр, цагийг сануулсан зурвас илгээж магадгүй.

4. ТАНИХ ТЕХНОЛОГИУД

Чанадаас халих бясалгалын төв болон интернет хайлт, фэйсбүк, гүүгл зэрэг гуравдагч этгээдийн зар сурталчилгааны үр дүнд болон cookies, beacons, tags, scripts зэрэг технологи ашигладаг манай Вэбсайтыг таних боломжтой аналитик хамтрагчдын ачаар та бидэнтэй холбогддог. Эдгээр гуравдагч хамтрагчид маань магадгүй "cookie" зэрэг таны хандалтуудын талаар мэдээлэл цуглуулах технологиудыг ашиглан танд сурталчилгааны мэдээлэл дамжуулж байж болох юм. Сонирхол, хандалтанд тулгуурласан зар сурталчилгааг хэрхэн илгээдэг, тиймэрхүү мэдээллийг авахгүй байх талаар та www.aboutads.info/choices хаягаар орж танилцаарай. Гэхдээ энэ хаяг нь таныг сурталчилгаа хүлээн авахгүй болгохгүй гэдгийг анхаарна уу. Та гуравдагч этгээдийн илгээх мэдээллийг хүлээн авсаар байх боломжтой. Мөн таны гүүгл аккаунтын сурталчилгааны талаарх сонголтын ачаар эдгээрийг хүлээн авахааргүй болох боломжтой.

Тус вэб хуудас нь тоон мэдээллийг "Гүүгл аналитик код" ашиглан цуглуулдаг. Гүүгл аналитикс сетийн cookies бидэнд манай вэбсайтын зочдын тоог, вэбсайтыг хэр зэрэг ашигласан хэмжээг тодорхой мэдэхэд тусалдаг. Ингэснээр та Вэбсайттай хүссэн үедээ аль болох шуурхай холбогдох боломжтой болдог. Гүүгл аналитикс энэ мэдээллийг хэрхэн боловсруулдаг тухай мэдмээр байвал www.google.com/analytics хаягаар орно уу..

5. ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ ХААНА ХАДГАЛДАГ ТУХАЙ

Таны бидэнд Вэбсайтаар илгээсэн бүх мэдээллийг бид Австрали, АНУ, Англид орших найдвартай серверт хадгалдаг. Аль ч төрлийн мэдээллийг шилжүүлэхдээ SSL технологи ашиглана; таны илгээсэн бүх мэдээллийг "Чанадаас халих бясалгалын төв"-ийн серверт биш тусгай хүлээн авууртаа хадгалдаг. Вэб хуудасны зарим хэсэгт нэвтрэх танд өгсөн (таны сонгосон) нэвтрэх нууц үгийг та найдвартай задруулалгүй хадгалах үүрэгтэй. Бид тухайн үгийг өөр хэнд ч дамжуулахгүй байх болон үе үе өөрчилж байхыг танаас хүсэж байна.

Харамсалтай нь, интернетээр дамжуулсан мэдээлэл бүрэн найдвартай байж чаддаггүй. Бид таны хувийн мэдээллийг дээд зэргийн найдвартай хадгалах хэдий ч вэбсайтаар илгээсэн мэдээллийн аюулгүй байдалд бүрэн баталгаа өгч чадахгүй; мэдээлэл дамжуулалтанд эрсдэл гарах магадлалтай. Таны мэдээллийг хүлээн авсан хойноо бид зөвшөөрөлгүй буруу ашиглахаас сэргийлэх талд найдвартай, журмын дагуу ажиллах болно.

6. ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ӨГӨХ, УСТГАХ ТУХАЙ

Та tm_mongolia@yahoo.comхаягаар холбогдож бидэнтэй харьцаж болно.

Бидэнд ирүүлсэн хувийн мэдээллээ устгах хүсэлтийг tm_mongolia@yahoo.com хаягаар илгээнэ үү.

Бид таны хүсэлтэнд зохих хугацаанд нь аль болох даруйхан хариулж байх болно.

7. МЭДЭЭЛЛИЙН АШИГЛАЛТ

Таны өгсөн мэдээллийг доорх байдлаар ашиглана:

Вэбсайтаас авах мэдээлэл танд болон таны компъютер, бусад төхөөрөмжинд хамгийн тохиромжтой хэлбэрээр очиж байгаа эсэхийг нягтлах зорилгоор.

Таны хүссэнчлэн "Чанадаас халих бясалгалын төв"-тэй холбоотой шинэ мэдээлэл, үйлчилгээ болон танд сонирхолтой байж болохуйц мэдээллийг танд илгээхэд.

Үйлчлүүлэгчтэй харилцах албаны ажил хэргийн шугамаар.

Та болон бидний хооронд үүссэн тодорхой тохиролцооны дагуу үүргээ биелүүлэхийн тулд.

Та хэрэв сонгосон бол Вэбсайтын харилцах хэрэгслүүдийг ашиглахад тань туслахын тулд.

Вэбсайтын өөрчлөлт, ЧХБясалгалын тухай мэдээллээр хангахаар.

Сурталчилгаагаа фэйсбүк, гүүгл г.м. гуравдагч этгээдийг ашиглан таны мэдээллийн төхөөрөмжинд хүргэхийн тулд.

Утасны зурвасын үйлчилгээ ашиглан мэдээлэл хүргэхэд.

Та хариулахгүй байж болох ч бид судалгааны зорилгоор асуулга бөглөнө үү хэмээн илгээж болох юм.

Вэбсайттай холбогдсон, юу юу сонирхож үзсэн, байрлалын тухай, вэблог зэрэг мэдээллийн дэлгэрэнгүйг таны сонирхол болон бусад шаардлагаар үзэхэд.

Бид хувь хүмүүсийн мэдээллийг зар сурталчилгааны компаниудад бидний сурталчилгааг хийж байсан ч гэсэн задруулахгүй бөгөөд хэрэглэгчдийн тусгайлсан (тухайлбал тухайн өдөр 30 хүртэлх насны 500 эрэгтэй байгаад дамжуулах г.м.) хэрэгцээнд тодорхой хэрэглэгчдийг онцолж болох юм. Мөн бид зорилтот хэрэглэгчиддээ хүргэхийн тулд иймэрхүү зорилгоор ашиглаж болох талтай.

8. МЭДЭЭЛЛИЙГ ЗАДРУУЛАХ

Бид таны хувийн мэдээллийг "Чанадаас халих бясалгалын төв" болон салбар төвүүдийн ажилтанд өгч болох юм.

Бид мөн таны мэдээллийг доорх гуравдагч этгээдэд өгч магадгүй:

Бидний хүсэлтээр таны хүссэн үйлчилгээг үзүүлэхээр хөлсөлсөн гуравдагч этгээд үйлчилгээгээр хангахын тулд таны мэдээлэл хэрэг болсон тохиолдолд мэдээллээр хангах хэрэг гарч болох юм. Жишээлбэл утасны зурвас илгээх үйлчилгээ мэтчилэн. Мэдээллийг хүлээн авсан гуравдагч тал мэдээллийг тодорхой хуулиудын дагуу зөвхөн таны хүссэн мэдээллээр хангахад л ашиглах үүрэгтэй.

"Чанадаас халих бясалгалын төв" болон салбар төвүүдэд үйлчилгээ үзүүлж буй (сурталчилгааны аналитикс, төлбөрт үйлчилгээгээр хангагчид зэрэг) байгууллагууд "Чанадаас халих бясалгалын төв" болон салбар төвүүдийн хүссэн үйлчилгээгээр хангахад тухайн мэдээлэл хэрэгтэй болсон тохиолдолд өгнө. "Чанадаас халих бясалгалын төв" болон салбар төвүүд нь аль ч төрлийн иймэрхүү байгууллагаас хувийн мэдээллийг цааш задруулахгүй байх ёстой гэсэн шаардлагыг биелүүлэхийг шаардана.

Фэйсбүк зэрэг гуравдагч этгээд "Чанадаас халих бясалгалын төв" болон салбар төвүүдийн зар сурталчилгааг хариуцсан тохиолдолд таны тохирох мэдээллийг ашиглана.

9. ГУРАВДАГЧ ТАЛЫН ХУУДАСТАЙ ХОЛБОГДОХ

Яваандаа манай вэбсайт хамтрагчдынхаа сүлжээ, сурталчилгаа г.м. зүйлтэй нэмж холбогдож болох юм. Та иймэрхүү холбоосоор өөр вэбсайтуудад нэвтэрвэл тэдгээр нь өөрийн гэсэн нууцлалын бодлоготой гэдгийг анхаарна уу. Тэдний болон тэдний бодлогын өмнөөс бид хариуцлага хүлээхгүй гэдгээ мэдэгдэж байна. Тухайн гадны вэбсайтуудад хувийн мэдээллээ илгээхээсээ өмнө баримталдаг бодлогыг нь шалгаж үзнэ үү.

10. НИЙГМИЙН СҮЛЖЭЭНИЙ ТОВЧ

Манай вэб хуудас нь "Хуваалцана уу" болон Фэйсбүкийн таалагдах гэх мэт товч (виджэт)-ууд, бичил интерактив програмуудтай. Эдгээр нь вэб хуудас болон бусад хуудсанд зочилсон үед ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх үүднээс "cookie" зөвшөөрөхийг хүсэж болох юм. Нийгмийн сүлжээний хэрэгслүүд, түүнтэй холбоотой товчууд нь манай вэб хуудастай шууд холбоотой болон гуравдагч этгээдтэй холбогдож болно. Таны хандаж ашигласан эдгээр зүйлс нь түүнийг гаргасан компанийн нууцлалын бодлогыг ном ёсоор баримтлана.

11. ХОЛБОГДОХ

Нууцлалын бодлоготой холбоотой асуулт, тайлбар, хүсэлтийг та tm_mongolia@yahoo.com. хаягаар чөлөөтэй илгээж болно. Тус бодлогыг 2019 оны 2-р сарын 1-нд шинэчилсэн бөгөөд одоо хүртэл хүчин төгөлдөр ашиглаж байна..