
Асуудалгүй. Чанадаас халих бясалгал хийхэд бусад бясалгал шиг ухаанаа төвлөрүүлэх, хянах шаардлагагүй, төсөөлөхгүй, бодлоо зогсоохгүй. Анхаарлын дутмагшилтай хүүхэд, дайны улмаас сэтгэцийн гүн хямралд орсон цэргүүд гээд хэн ч хийж чадна.
"Энэ бясалгал өөртөө төвлөрөх, тайвшрах, чухам хаана байгаагаа бүх талаас нь харах боломжийг олгодог гайхалтай арга."

Liv Tyler

Бясалгах завгүй байвал яах вэ?
Та нэгэнт л ЧХБ хийж эхэлсэн бол шүдээ угаадаг шиг л энгийн учраас тогтмол хийх цаг гаргаж чадвал амьдралд тань асар их үр ашиг авчрах болно.
Завилж сууж чаддаггүй бол яах вэ?

ЧХБ хийхдээ та аль тухтайгаараа эвтэйхэн суучихад л болно. Ихэнх хүн зурагт үзээд, буйдан дээрээ найз нартайгаа буу халдаг шигээ суугаад хийчихдэг.