Чанадаас халих бясалгал бол тухтай суугаад өдөрт 2 удаа 20 минут хийдэг оюуны, энгийн арга. Шашин биш, гүн ухаан ч биш, амьдралын хэв маягаа өөрчлөх шаардлагагүй.
Чанадаас халих бясалгалыг бүх насны, шашин шүтлэг, соёл уламжлалаараа ялгаатай 6 сая гарай хүн сурсан байдаг.
ЧХБ хийх үед
юу болдог вэ?
Чанадаас Халих Бясалгал хийхээр таны ухаан маш амархан дотогшлон тайвширч, тайвширсаар байгаад сэрэхүйн тэнь хамгийн тайван, аниргүй түвшинд хүрдэг. Анхаарлаа төвлөрүүлдэг, хянадаг, "сэтгэл ухаанаа хоослох" гэж хичээдэг аргуудаас үндсээрээ өөр.
"Чанадаас халих бясалгал намайг энэ их завгүй өрнөсөн орчин дундаа
амар амгалангийн аралд очоод ирэх шиг болгодог."
Ноён Пол Маккартни
Чанадаас халих бясалгал
амьдралд ямар үр өгөөжтэй вэ?
Стресс ядаргаа эрүүл мэнд, аз жаргал, бүтээлч чадавхид хор хөнөөлтэй. Олон зуун даацтай судалгаагаар Чанадаас Халих Бясалгал нь стресс ядаргааг арилган, уураг тархины ажиллагааг сайжруулж, дархлааг хүчтэй болгодог гэх мэт үр дүнтэйг тогтоосон.