Яг одоо чанадаас халих бясалгал сурмаар байвал

Махариши Махеш Йоги

Махариши Махеш Йоги бол Чанадаас Халих Бясалгалыг хүссэн хүн бүр сурахуйц болгон дэлхийд түгээснээрээ алдаршсан гэгээнтэн.
Багшийнхаа захиасыг биелүүлэн Махариши 1957 оноос дэлхийгээр аялан лекц уншин хэдэнтээ тойрсон билээ. Бараг бүх улсыг мэргэжлийн багш нартай болгон, нийгэмд үйлчилдэг, ашгийн бус, төрийн бус байгууллагуудаар Чанадаас Халих Бясалгалыг түгээж байгаа билээ.

Ас: Чанадаас халих бясалгал гэж юу вэ?

Махариши: Чанадаас халих бясалгал бол ухааны дотоод хязгааргүй мөн чанартаа аяндаа, хичээлтгүй хүргэдэг, маш энгийн амархан оюун ухааны хөтөлбөр. Чанадаас халих бясалгалаар ухаан маань ухамсарт ухааны бүх чадамж нөөц аяндаа сэргэдэг, бүх боломжийн идэвхит орон болох Нэгдмэл Ухамсар, чанад, хязгааргүй сэрэхүйн бүрэн чадавхиа нээн ашигладаг. Ухамсарт ухаан өөрийнхөө хэмжээлшгүй их өв, хирлэшгүй эх чанар, хязгааргүй чадавхиа сэрж мэдэрдэг. Чанадаас халих бясалгал нь ухамсарт ухаанд маань идэвхиэс аниргүй тайван, цэгээс хязгааргүй хүртэлхи оршихуйн бүх цар хүрээг ухаж ойлгох боломж олгодог. Итгэл үнэмшил, гүн ухаан, амьдралынхэв маяг, шашин шүтлэгт хамаагүй, харшлахгүй. Өдөрт суугаад арван таваас хорин минут хийчихдэг оюуны дасгал, арга техник.

Ас: ЧХБ ямар үр ашигтай вэ?

Махариши: Чанадаас халих бясалгалыг хийдэг хүмүүсийг судалсан шинжлэх ухааны судалгаануудаар амьдралын бүх хүрээнд хэвийн болгодгыг тогтоосон. Стресс ядаргаа тайлж, эрүүл мэндийг сайжруулан, оюун ухааны ажиллагааг сэргээн, хүмүүсийн харилцааг баяжуулж, ажлын бүтээмж, сэтгэл хангалуун байдлыг дээшлүүлдэг.

Ас: Тийм амархан юм бол заавал заалгах шаардлагатай юм уу?

Махариши: Заалгаснаар таны ухаан идэвхтэй төлвөөсөө илүү тайван төлөвт бүр илүү тайван төлөвт шилжин шилжсээр хамгийн бага идэвхтэй төлөвт, бүр ухамсрын чанадын төлөвтөө хүрч өөрийгөө таньж мэддэг. Ингэж сурахын тулд бид ухаан маань үргэлж л мэдлэг, хүч, илүү аз жаргалд тэмүүлэн завгүй байдгийг санаж, чухам яаж өөрийгөө таньж мэдэх вэ гэдэг аргыг нь заалгах ёстой болдог.

Ас: Гэгээрэл гэж юу вэ?

Махариши: Гэгээрэл гэдэг бол бие ухааны жам ёсны, эрүүл, хэвийн чадамжит түвшин. Ухамсарын бүрэн гүйцэд хөгжлөөс үүддэг, бие, мэдрэлийн тогтолцооны хэсэг бүр төгс, уялдаж ажиллахаас хамаардаг. Сэтгэл оюун, бие махбодынхоо чадавхийг ийнхүү бүрэн ашиглаад эхлэхээр бодол, үйлдэл бүхэн маань аяндаа л зөв зүйтэй, амьдралд тустай болдог. Ингэж зовлонгоос ангижирсан амьдрал эхэлж, амьдралын утга учир, сүр жавхланг бүрэн эдэлдэг. Чанадаас халих бясалгалын зорилго нь гэгээрэх юм. Энэ нь хамгийн бага идэвхижсэн тайван төлөв болох амар амгаланг завгүй эрчимтэй үйлдэл дундаа ч дотроосоо мэдэрдэг болно гэсэн үг.

Амьдралаа энергийн хуулийн дагуу цогцлоох

Махариши хүний хөгжлийн цаглашгүй мэргэн ухааныг орчин үеийн шинжлэх ухаантай хослуулахаар эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгчидтэй хамтарч ажилласан. Чанадаас халих бясалгалын амьдралд гарах үр ашиг соёл шүтлэг, амьдрах арга хэлбэрээс үл хамааран гардаг тул хэнийг ч илүү амар амгалан, аз жаргалтай болгож чадна.

Та эхний алхамаа хийн танилцуулганд хүрэлцэн ирнэ үү

Эсвэл томилолтоор бидэнтэй холбоо бариарай

Мэдээллийн нууцлалыг энд дарж үзнэ үү.